“ТАВАН ОРД” ХХК нь “ISO 9001 Чанарын Удирдлага”-г хэрэгжүүлэх гэрээг үзэглэв.

 ТАВАН ОРД ХХК нь байгууллагын шинэчлэлт, шинэ стратегийг хэрэгжүүлэх үүднээс  2018 оны 3-р сараас эхлэн “ISO 9001 Чанарын Удирдлага”-г хэрэгжүүлэх гэрээг “ОБЗЕРВ СТАР” ХХК-тай үзэглэж, төслийг эхлүүлэв. Төслийг амжилттай хэрэгжүүлснээр байгууллагын хөгжлийн томоохон шатанд гарч, харилцагч болон түнш байгууллагын хамтын ажиллагаа улам сайжирч, зах зээлд манайлагч байгууллага болно гэж бид итгэж байна. Нийт төслийн албаны хамт олон амжилт хүсье.