ТАВАН ОРД ХХК-ний Бизнес айлчлал амжилттай болж өндөрлөв

ТАВАН ОРД ХХК-ний удирдлагын баг өнгөрсөн долоо хоногт буюу 4-сарын 16-аас 20 хооронд Азийн бүсийн харилцагч олон улсын түнш байгууллагуудад хийсэн бизнес айлчлал амжилттай болж өндөрлөв. Тус айлчалын үеэр олон улсын түнш байгууллагуудтай цаашдын хамтын ажиллагаа, бизнес хөгжлийн шинэ гарцуудын талаар дэлгэрэнгүй хэлэлцэж ашигтай гэрээ хэлэлцээрийг байгуулав. Мөн тус үеэр TYCO брэндийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, арга техникээс суралцав.

Айлчлалын үр дүнд Таван Орд ХХК нь галын систем болоод цахилгааны олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд түргэн шуурхай хүргэх боломж улам нэмэгдэж, хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нэг алхамаар ойрлоо.