“ТАВАН ОРД” ХХК олон улсын Johnson Control (Tyco) байгууллагын 2018 оны шилдэг борлуулагч байгууллагаар шалгарав

“Таван Орд” ХХК-ийн удирдлагын баг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд Johnson Control (Tyco) байгууллагаас зохион байгуулсан "Asia Fire Detection Distributer meeting 2018" (Азийн бүсийн борлуулагчдын чуулга уулзалт)-д амжилттай оролцож аяны богц дүүрэн ирэв.  Тус уулзалтанд Johnson Control (Tyco) байгууллагын Simplex болон ZETTLER брэндийн албан ёсны борлуулалт хариуцсан төлөөлөгчид болох  Азийн бүсийн 20 орчим байгууллагууд 60 гаруй төлөөлөгчид ирж оролцов.

Анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Johnson Control (Tyco) байгууллага 2019 оны төлөвлөгөө стратеги болон шинэ бүтээгдэхүүний танилцуулгыг танилцуулав.

Уулзалтын хаалтын үйл ажиллагаа болох шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Simplex брэндтэй хамтран ажилладаг шилдэг байгууллагуудыг шалгаруулсан бөгөөд "Таван Орд" ХХК нь  2018 оны борлуулалтын өсөлтөөрөө “BEST DISTRIBUTOR Sales Growth FY2018” буюу Шилдэг борлуулагч байгууллагаар шалгарав.

“Таван Орд” ХХК- ийн нийт хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье!