Таван-Орд ХХК-аас Оюу толгойн уурхайд Гал унтраах бороожуулах системийн танилцуулгыг хийв

Оюу Толгойн уурхай дээрх Таван-Орд ХХК-ийн ашиглалтын багаас тус уурхайн Сургалтын хэлтэст зориулан Гал унтраах бороожуулах системийн танилцуулга болон зарим холбогдох тоног төхөөрөмжийн төхөөрөмжийн танилцуулгыг хийлээ. Танилцуулгад Оюу Толгойн уурхайн ажилчид, албан хаагч нар ирж сонирхсон болно.

Таван-Орд ХХК-ын ахлах ажилтан Е.Мөнхбаяраар удирдуулсан баг хамт “Гал унтраах бороожуулах системийн узел”-ийг иж бүрэн угсарч, Оюу толгой уурхайд ашиглагддаг аргачлал болох “Ажлын Аюулын Дүн Шинжилгээ”-тэй холбогдуулж тайлбарыг хийсэн.

Таван-Орд ХХК-аас зохион байгуулсан уг танилцуулгыг тус уурхайн удирдлагууд өндрөөр үнэлж 2020 оны 3 дугаар сарын ХАБЭА-ын чиглэлийн хамгийн шилдэг сайжруулалтаар тодруулсан болно.