Таван Орд ХХК-ийн төслийн багаас ОТ уурхайн дээрх Түлшний агуулахад ажил гүйцэтгэв

Оюу толгой уурхайн галын дохиолол болон гал унтраах системийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг Таван Орд ХХК-ний Ашиглалтын баг уурхайн чухал барилга байгууламжуудын нэг болох Түлшний агуулахын автомат гал унтраах хөөсөн системийн автомат хавхлагуудын хуваарьт нэг жилийн цэвэрлэгээ үйлчилгээг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тухайн цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг Галын системийн ашиглалтын багийн Мэргэжилтэн Д.Алтаншагай,  Техникч Х.Тэмүүлэн нар хариуцан ажилласан ба цэвэрлэгээ үйлчилгээг тоног төхөөрөмжийн ашиглалтын зааварчилгаа болон Оюутолгой ХХК-ийн Стандарт ажлын журмын дагуу аюулгүй хийж гүйцэтгэсэн.

Гал унтраах хөөсөн системийн автомат хаалтуудын цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх нь системийн байнгын бэлэн байдал найдвартай ажиллагааг хангах гол ажлуудын нэг юм.