Хүний нөөцийн бодлого
Компанийн бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь хүний нөөц юм. Хүний нөөц нь байгууллагын бусад нөөцүүдийг бодвол баялаг, үйл ажиллагаанд оролцохын хирээр улам бүр хөгжин дэвжиж байдаг бөгөөд ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжийг нээн илрүүлж хөгжүүлэх, тэдний санаачлагыг дэмжих, урамшуулах, зорилгоо хэрэгжүүлэх эрмэлзэл төрүүлэх, дэмжлэг үзүүлэх, орчин бүрдүүлэхэд хүний нөөцийн менежментийн гол зорилго чиглэнэ.
Бид хүний нөөцийн бодлогоороо ”Ажилтан бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгох”-ыг зорьдог ба ингэхдээ ажилтны тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлэлийг идэвхитэй дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг ур чадварыг бий болгох таатай нөхцөлийг олгодог.
Компанийн эрхэм зорилгод нийцүүлэн ажилтанд чиглэсэн үйл ажиллагааг хүний нөөцийн менежментийн арга зүйг ашиглан явуулснаар өрсөлдөх чадвар бүхий ажиллах хүчийг бүрдүүлж, төлөвшүүлэх стратегийг баримталдаг. Үүнд:
Хүний нөөц-ажилтан байгууллага хоорондын холбох, харьцах гүүр болж ажилладаг.
Хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт бол ажилтнаа байнгын сургалтанд хамруулахад орших ба сургалтын хуваарийн дагуу ажилтныг хэрэгцээ шаардлагатай сургалтанд хамруулж, үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлдэг.
Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг нийт ажилтнууддаа нээлттэй танилцуулж, хөдөлмөрийн харилцааны холбогдох хуулиудыг чанд баримталж ажилладаг.
Ажилтан удирдлага, баг хоорондын зөв харилцаа, харилцан ойлголцох нь хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг учир хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, таагүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, нэгэнт үүссэн хохирлыг даруй арилгах арга хэмжээг авч ажилладаг.
Аль болох дотоод эх үүсвэрээс дэвшүүлэн ажиллуулах, бага зардлаар хамгийн үр дүнтэй аргаар ажилтан сонгон шалгаруулж, чадварлаг мэргэшсэн ажилтан бэлдэхийг зорьдог.
Ажил үүргээ гүйцэтгэхэд аюул осол багатай, ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлэхийг хичээж ажилладаг.
Байгууллагын өөрчлөлт, хөгжлийн бодлогоор тавигдсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхэд тоо, чанарын шаардлага хангахуйц хүний нөөцийг бүрдүүлэх, нөөцийг аль болох үр ашигтай ашиглах зорилгоор тодорхой, дэс дараалсан үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Бид энэхүү бодлогын хүрээнд аливаа ажил гүйцэтгэхээс өмнө ажиллах хүчийг сонгон ажиллуулахдаа тэдний ажлын туршлага, мэдлэг ур чадварын түвшин, хувийн зохион байгуулалт, хандлага харилцаа, нарийн онцгой мэргэжил, албан тушаалуудад бие бялдарын хөгжил, эрүүл мэндийн байдал, спортын авъяас чадвар, сэтгэл зүйн бэлтгэл зэргийг гол түлхүүр үзүүлэлт болгон сонгон шалгаруулдаг бөгөөд ажилд томилсоны дараа аливаа нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд ажиллах хүчийг тодорхой нарийн шалгуураар ажилд томилдог.
Нээлттэй ажлын байр
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР (доорх линкээр орж танилцана уу)
- ХАБЭА-н инженер
- Менежер
- Интерьер дизайнер
- Цахилгаан автоматикийн инженер
- Техникч
- Цахилгаанчин
- Туслах ажилтан
Манай компанийн шинээр ажилтан авах үйл явц нь дараах журмаар явагддаг.
1. Анкет бүрдүүлэлт / Цаасан болон онлайн/
- Хавсралтаар /Мэргэжлийн үнэмлэх, Диплом, Иргэний үнэмлэхний хуулбар, 3х4 хэмжээтэй сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг 2 хувь, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсаргана/
- Анкет хүлээж авснаар ажил горилогчийн өмнө ямар нэгэн хариуцлага үүсэхгүй.
- Онлайн анкетийг манай цахим хуудасны Нээлттэй ажлын байр хэсгээр зарладаг.
2. Сонгон шалгаруулалт
- Сонгон шалгаруулах явц нь тухайн ажлын байрны шаардлагыг тодорхойлсноор эхэлдэг бөгөөд бид ажилд орох хүсэлт гаргасан ажил горилогч бүрт адил, тэгш боломж олгож, ажилтан сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг нээлттэй, шударга, ил тодоор явуулдаг. Ажлын байрны өргөдлүүдийг ажлын зард дурдсан шалгуурын дагуу анкетын шалгаруулалт хийнэ.
3. Ярилцлагад урих
- Ажлын байрны тавигдах шалгуурт мэргэжил, туршлага, ур чадварын хувьд нийцэх ажил горилогчийг анхан шатны ярилцлагад урина
4. Мэргэжлийн болон ур чадварын шалгалт
- Ажлын байрны онцлогоос хамааран мэргэжлийн эсвэл ур чадварын шалгалт авч, үнэлгээ дүгнэлт өгнө.
5. Шийдвэрлэх ярилцлагууд
- Ажлын байрны онцлогоос хамааран 2-3 удаагийн ярилцлагад урина.
6. Ажлын санал тавих
- Утсаар, мэйлээр, уулзалтаар ажлын санал албан ёсоор тавьж, хөдөлмөрийн гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцоно. Сонгон шалгаруулах комисс хоёр ба түүнээс дээш гишүүдээс бүрдэх учир эцсийн шийдвэрийг нэг ажилтан гаргадаггүй.