Таван-Орд ХХК-ийн Worley ашиглалт, хяналтын багаас Оюу Толгойн гүний уурхайд байрлах “Main shaft station 1164”-ийн гал унтраах усан систем болон галын дохиоллын системийг тест хийж шалган баталгаажуулж бүрэн ажиллагаанд оруулан гал түймэртэй тэмцэх автомат системийн бэлэн байдлыг хангалаа. Үүнд:
- ОТ-ын гүний уурхайн 1163 түвшинд байрлах Fire Water Pump Station 1862-ын галын усны насоснуудын ажиллагааг шалгаж тест хийн суурилуулсан үзүүлэлтүүдтэй нийцэж байгаа болохыг баталгаажуулан ашиглалтанд хүлээлгэж өгөх бэлтгэлийг ханган ажиллаж байна.
- 1163 түвшинд байрлах Shaft#2 Substation 1855-ын галын дохиоллын систем болон галын усан системийг интерлоги матрицийн дагуу тест хийж шалган баталгаажуулж байнгын ажлын горимд шилжүүлэн ОТ сайтын нэгдсэн хяналтын системд холбосоор тухайн хэсгийн гал түймрийн аюулаас хамгаалах бэлэн байдлыг бүрдүүлж цахилгаан хүчдэл өгөх, гүний уурхайн тухайн хэсэгт дараагийн шатны барилга угсралтын ажлыг хийх нөхцлийг бүрдүүллээ.
- Гүний уурхай 1811 Primary Crusher-т байрлах цахилгааны өрөөний галын дохиоллын системийн холболт суурилуулалтыг зураг схемийн дагуу үзлэг шалгалт хийж шалган угсралтын ажлын гүйцтэлийн талаар Worley Commission –н удирдагуудад танилцууллаа