Таван Орд ХХК-аас АПУ ХК-ийн Спирт бал бурам үйлдвэрийн барилгад Галын системийн засвар үйлчилгээг хийв.

    Сэлэнгэ аймаг Мандал суманд баригдсан АПУ ХК-ийн Спирт бал бурам үйлдвэрийн барилгад Таван-Орд ХХК-аас 2016 онд суурилуулж, ашиглалтад хүлээлгэн өгсөн “Галын дохиоллын иж бүрэн систем”-ийн найдвартай байдлын хангах зорилгоор манай компаний засвар үйлчилгээний баг бүрэлдэхүүн тус үйлдвэрт зочилж, галын системийн ажиллагааг турших болон үүнтэй холбогдох засвар үйлчилгээг хийж эхлээд байна. 

    Үйлдвэрийн барилгын галын системийг турших ажлыг компанийн Ерөнхий инженер Б.Содномцэрэн ахалж, холбогдох зааварчилгааг өгөв.

 

WE ARE TAVAN-ORD

WE DRIVE SAFE FUTURE