Таван-Орд компаниас ажилчдынхаа хөгжиж, дэвших боломжийг байнга хангаж ажилладаг бөгөөд энэ удаад бид бүхэн олон улсын Johnson Control компаниас ажилчиддаа “Гал унтраах усан системийн механик тоноглол түүний тооцоолол, хэрэглээ, зах зээлд шинээр нэвтэрч буй NFPA 13 стандартыг хангах бараа бүтээгдэхүүн”,” UL-268 Үзүүлэлтийн 7 дахь шинэчилсэн найруулга”, “Simplex брендийн галын дохиоллын системийн ажиллагаа, NFPA 72 стандартын нийцэл” oнлайн сургалтуудыг тус тус зохион байгуулаад байна.
Сургалтад хамрагдсанаар Галын системийн мэдлэгийг тогтмол сэргээх, зах зээлд нэвтэрч буй дэвшилтэт технологийн шийдэлтэй танилцах, хэрэглэгчдэд зөв, эдийн засгийн хэмнэлт бүхий үр ашигтай системийн инженерчлэл, зургийн тооцоолол санал болгох, олон улсад дагаж мөрдөж буй батлагдсан стандартыг баримтлах, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах зөв хандлагыг хэвшүүлэх, тест туршилт тохируулгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх ур чадварыг эзэмших бөгөөд тус сургалтад компанийн сайт менежер Д.Ганбат, суперинтендент Д.Амаржаргал, ахлах инженер Б.Эрдэнэбаяр, галын мэргэжилтэн Ч.Сэрсэндэмид, галын инженер Ц.Мөнхжаргал, ахлах инженер Д.Алтаншагай, галын мэргэжилтэн Ч.Өнөболд, супервайзор Б.Ренчин-Очир нарын ажилтнууд хамрагдлаа.
Дашрамд дурьдахад манай компани олон улсын Johnson Control компанийн Simplex брендийн албан ёсны эрхийг эзэмшдэг бөгөөд шинэ гарсан Галын системийн орчин үеийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад оруулж, ирэн угсралт суурьлуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.