Таван-Орд ХХК олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх ажил амжилттай хэрэгжиж 2020 оны 01 сарын 20 өдөр дэлхийн 150 гаруй улс оронд салбар төвтэй нэр хүнд бүхий PECB олон улсын баталгаажуулалтын байгууллагаас ISO 9001: 2015 гэрчилгээгээ гардан авсан билээ.
ISO 9001: 2015 чанарын удирдлага нь бүтээгдэхүүн, үйлчилгээг хууль тогтоомжийн болон хэрэглэгчийн чанарын шаардлагад нийцүүлэх тогтолцоо бөгөөд энэхүү тогтолцоог нэвтрүүлснээр бид бүхэн харилцагч үйлчлүүлэгч нартаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн стандартын мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлж, хамтран ажилладаг болохыг дуулгаж байгаадаа таатай байна.
Бидний баримталдаг чанарын бодлого нь энэхүү стандартын 5.2.2 болох “Чанарын бодлогыг мэдээлэх” заалтын дагуу
Хүртээмжтэй, баримтжуулсан мэдээлэл байх
Байгууллагын хэмжээнд мэдээлэгдсэн, ойлгомжтой, хэрэглэгддэг байх;
Холбогдох сонирхогч талуудад боломжоороо хүртээмжтэй байх гэсэн шаардлагуудыг биелүүлэн ажиллаж байна.